ВИДЕО: Кийду Кунзе-гийн Монголыг дугуйгаар туулах аялал маргааш эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Кийду Кунзе-гийн Монголыг дугуйгаар туулах аялал маргааш эхэлнэ

/2022.08.02/: ХБНГУ-ын алдарт дугуйчин Кийду Кунзе Монгол Улсын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дугуйгаар туулж Гиннесийн рекордыг эвдэх аяллыг маргааш эхлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалыг дэлхий дахинд сурталчлах ажлын хүрээнд алдарт дугуйчин Кийду Кунзег эх орондоо урилаа. Тэрээр өдөрт 350-400 км замыг 20 цаг тасралтгүй дугуйгаар явж гиннесийн рекорд эвдэх төлөвлөгөөтэй юм.

Герман, Швед, Норвеги, Хятад, Вьетнам зэрэг улсад КОВИД-19 цар тахлын дараа дугуй түрээсийн бизнес хүчээ авч, мөн дугуйн аялал жуулчлал эрчимтэй хөгжүүлснээр улсынхаа эдийн засагт дэмжлэг үзүүлж байна. Монгол улсад ч дугуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд алдарт дугуйчин Кийду Кунзегээр дамжуулан энэ чиглэлийн аялал жуулчлалыг дэлхий нийтэд таниулах зорилготой юм.

Уг аяллыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Соёлын яам, УИХ-ын гишүүн Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ийн гишүүн асан Д.Тэрбишдагва нарын хамтын ажиллагааны хүрээнд "Цолмон травел" ХХК гүйцэтгэж байна.

Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжиж байна
Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжиж байна
 
ШИЙДВЭР: Цахилгааны үнийг нэмэгдүүлэв
ШИЙДВЭР: Цахилгааны үнийг нэмэгдүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.