Халуун ус хязгаарлах байршлын мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халуун ус хязгаарлах байршлын мэдээлэл

/2022.08.02/: 2022 оны наймдугаар сарын 03-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл 12 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлана.

Ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг ба зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.

May be an image of map

АТҮТ: Тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
АТҮТ: Тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.