“Defacto” Д.Жаргалсайханд Япон улсаас өргөмжлөл гардуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Defacto” Д.Жаргалсайханд Япон улсаас өргөмжлөл гардуулжээ

6人、立っている人、室内の画像のようです

/2022.08.02/: 2022 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах 3 дахь удаагийн ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав.

2022 оны долоодугаар сарын 28-ны өдөр, Элчин сайдын өргөөнд 2022 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав.

Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаад дараах 5 хүнд тус өргөмжлөлийг хүртээлээ. Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши эдгээр эрхмүүдийн идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулав.

“Defacto” хүрээлэнгийн захирал Д.Жаргалсайхан

2人、立っている人、室内の画像のようです

Д.Жаргалсайхан нь долоо хоног тутмын “Defacto gazette”сонин болон телевизийн нэвтрүүлэг эрхлэн явуулдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг идэвхтэй сурталчлан таниулж ирсэн. Үүгээрээ Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлж хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа билээ.

“Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төсөл”-ийн захирал асан Н.Энхбат

2人、立っている人、室内、、「理」というテキストの画像のようです

Н.Энхбат нь Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” буюу одоогийн “Чингис хаан” нисэх буудлыг барих төслийн захирлаар 2008 оны 12 дугаар сард томилогдсон юм. Тэрээр тус нисэх буудал ашиглалтад орох хүртэл 13 жил хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох тус төслийг амжиллтай дуусгахад хувь нэмрээ оруулсан юм.

“Sankou tech” компанийн захирал Ч.Цэндээхүү

2人、立っている人、室内の画像のようです

Ч.Цэндээхүү нь Сайтама мужийн “Санко сэйки” компанид 3 жилийн хугацаанд ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2005 оноос “Sankou tech” компанийн захирлаар ажиллаж өндөр чанартай, нарийн ажиллагаатай эд ангийг Япон Улсад нийлүүлж байгаагаараа Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм.

“Sankou Marketing” компанийн захирал Г.Нямдэлгэр

2人、立っている人、室内の画像のようです

Г.Нямдэлгэр нь Монгол Улсын Их сургууль, Токиогийн гадаад судлалын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Япон хэлний багш болон ЖАЙКА-д орчуулагчаар ажиллаж байсан. 2008 онд “Sankou Marketing” компанийн захирлаар томилогдож Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна.

“Мон шибасаки” компанийн захирал Д.Долгормаа

2人、立っている人、室内の画像のようです

Д.Долгормаа нь Сайтама муж дахь “Шибасаки” үйлдвэрт 3 жил ур чадварын дадлагажигчаар ажиллан туршлага хурилмлуулж, 2005 онд “Мон шибасаки” компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр авто машины хөдөлгүүр, тоормосны эд ангийг үйлдвэрлэж Японд экспортлох бизнесээрээ дамжуулан Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Эх сурвалж: Япон Улсын ЭСЯ

Автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ
Автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.