/2022.08.02/ “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахириг устгасан талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Байден мэдэгдэлдээ, "Завахири Америкийн иргэдийн эсрэг аллага, хүчирхийлэл үйлдсэн. Харин одоо шударга ёс тогтож, террорист удирдагч байхгүй боллоо" хэмээсэн байна.
Завахири нь 2011 онд Осама Бин Ладеныг нас барсны дараа Аль-Каидагийн удирдлагыг авсан байна. Тэрээр Бин Ладентай хамт есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан гэж үздэг бөгөөд АНУ-ын "хамгийн их эрэн сурвалжлагдаж буй террористуудын" нэг байсан ажээ.
Түүнийг өнгөрсөн ням гарагт Афганистаны нийслэл Кабулд байршилтай байшингийнхаа тагтан дээр байхад нь нисгэгчгүй онгоц ашиглан хөнөөжээ. Харин түүний гэр бүл төрөл төрөгсөд уг дайралтад өртөөгүй аж.
Эх сурвалж: Reuters