/2022.06.30/ Их Британи Украинд дахин 1 тэрбум фунт стерлинг буюу 1.2 тэрбум долларын цэргийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Уг тусламжид агаарын довтолгооноос хамгаалах систем, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл, байлдааны шинэ электрон төхөөрөмж, Украины цэргүүдэд зориулсан тоног төхөөрөмж зэрэг багтаж байгаа аж. Энэ талаар Ерөнхий сайд Борис Жонсон “Их Британийн зэвсэг, техник, сургалтын үр дүнд Украин Оросын түрэмгийллээс сайн хамгаалж байна. Украин ялах хүртэл бид тус улсын ард түмний талд тууштай зогссоор байх болно” гэжээ.
Эх сурвалж: AL ZAJEERA