Өнөөдөр хаана юу болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хаана юу болох вэ

/2022.06.30/: Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

10.00: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцуулна.

11.30: “Болор” ТББ-аас “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай “Гэрэл асаая” шоу тоглолтын талаар мэдээлнэ.

11.30: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, ЦЕГ, ОБЕГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран хэвлэлийн хурал хийнэ.

12.00: "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт Канадын иргэн цуглуулагч Боржигин Хөхбуян, археологич Д.Болдхуяг нарын "Даян Монголын тэнгэрийн хөх шаазан" каталогийн нээлт болно.

12.00: Улсын дээд шүүхийн байранд тус шүүхийн удирдлагууд “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна.

12.30: “Үндэсний мэдээллийн төв”-д “Эх нутаг хүн зон олноо хамгаалъя” ТББ-аас Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Төрийн дууллын утгын алдаа, модон сүлдийг өөрчлөх талаар мэдээлнэ.

Дарханы замын ажил төлөвлөгөөнөөс 14 хоногоор хоцорч байна
Дарханы замын ажил төлөвлөгөөнөөс 14 хоногоор хоцорч байна
 
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
ФОТО: Он дамжин хэрэгжиж буй 31 төсөл байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.