/2022.06.28/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, ЮБИКАБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр, ЮБИКАБ ХХК-ийн зөвлөх Г.Галбадрахыг хүлээн авч уулзлаа.
ЮБИКАБ ХХК нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан UBCAB Care үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Энэ үйлчилгээ нь тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй зорчигчдод зориулсан бөгөөд тусгай сургалтад хамрагдсан мэргэжлийн жолооч үйлчилж, тээврийн хэрэгсэлд суух буух болон бусад шаардлагатай үед дэмжлэг үзүүлдэг аж.
Тус ажлын хүрээнд ХБИ-ийн тээврийн хэрэгслээр саадгүй зорчих боломжийг нэмэгдүүлэх, такси үйлчилгээтэй холбох аж ахуйн нэгж байгууллагуудыг хэрхэн татан оролцуулах, хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан ХБИ-ний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зүйл заалтыг дагаж мөрдүүлэх, сурталчлах зэргээр өргөн хүрээнд ярилцсан юм.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэг талаас хөдөлмөр эрхэлдэг ХБИ нөгөө талаас ажил олгогчдыг татан оролцуулах мөн төрийн бодлогын хүрээнд хэрхэн дэмжих, үр дүнтэй хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийллээ.
Эх сурвалж: ХНХЯ