“Монголын аялал жуулчлалын форум” Сөүл хотноо болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын аялал жуулчлалын форум” Сөүл хотноо болж байна

No description available.

/2022.05.16/: Монгол Улсыг БНСУ-д сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” өнөөдөр Сөүл хотноо болж байна.

Форумыг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Ж.Оюунбаатар, МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат, МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нар үг хэллээ.

БОАЖЯ, НАЖГ, МАЖХ хамтран зохион байгуулж буй энэхүү форумд Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, Монголын аялал жуулчлалын 10 гаруй компани, Солонгосын 60 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Форумыг "МИАТ" ХК, "Говь" ХК дэмжин ажиллаж байна.

Форумд “Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, аяллын бүтээгдэхүүн”, мөн Монголын аялал жуулчлалын талаарх түгээмэл асуултуудын талаарх илтгэлүүд тавигдах юм.

Монгол Улсыг сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” тавдугаар сарын 17-нд Токио хотноо, 19 –ний өдөр Пусан болон Осакад тус тус зохион байгуулагдана.

Хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.