Авлигатай тэмцэх газраас дэд даргын албан тушаалд Г.Азжаргалыг санал болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авлигатай тэмцэх газраас дэд даргын албан тушаалд Г.Азжаргалыг санал болгожээ

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж заасан.

Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны 15 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/mwzyn

Боловсролын ерөнхий хуулийн төслийг өргөн барилаа
Боловсролын ерөнхий хуулийн төслийг өргөн барилаа
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.