ЭМЧ: Та хоёр аль үе шатанд явж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Та хоёр аль үе шатанд явж байна вэ?

Гэр бүлийн, хосуудын амьдрал байнга хэлбэлзэж, хэдэн жил тутамд шинэ үе шатанд ордог.

1-р үе шат: Бие биедээ уусан шингэх үе буюу эхний 2 жил

Энэ үед залуу хосуудын аз жаргал хэзээ ч дуусахгүй мэт санагдана. Хосын аль аль нь нөгөөгийнхөө хүслийг дор нь биелүүлэхийг хичээн, үргэлж хамт байхыг хүснэ. Энэ үед бэлгийн амьдралын хамгийн идэвхтэй үе. Сэтгэл судлаачид энэ үеийг “ ХҮСЭЛ ХАЙРЫН ХАВАР” гэж нэрлэдэг байна. Гэхдээ л шороо шуургагүй хавар гэж байдаггүйтэй адил залуусын амьдралд ч анхны хэрүүл маргаан үүсдэг. Залуу хосуудын 38% нь гэрлэлтийн эхний хагас жилд ядаж нэг удаа хэрэлддэн байна. Тэдний 50% нь гэр бүл нь хэзээ ч салж сарнихгүй гэдэгт эргэлзэж 4% нь ядаж нэг шөнийг өөр айлд өнгөрүүлж, 3% нь нөгөөхөө араар нь тавидаг байна.

2-р үе: Нэгнийгээ голох үе буюу 3-4 дэхь жил

Хайр дурлалын гал халуун үе өнгөрч гэр бүлийн өдөр тутмын эгэл амьдрал эхэлнэ. Яг энэ үед хосын аль аль нь нөгөөгөө анх хараад дурласнаас шал өөр хүн гэдгийг мэдэрч эхэлдэг. Эмэгтэйчүүдийг 87% нь гэрлэлтийн 2 дахь жилийн дараа нөхөртөө нэг их хайртай биш болсон гэжээ. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлсэн үг боловч үнэхээр гэрлэлтийн 4 дэхь жилд маш их олон гэр бүл салдаг гашуун үнэн юм.

3-р үе шат: Дасаж тайвшрах үе буюу 5-6 дахь жил

Хүүхэдгүй айл одоо л энэ дутагдлыг засахаар шийддэг. Энэ үед хайр дурлал урдах шигээ халуун биш боловч илүү гүнзгий болдог. Харамсалтай нь эр хүн эмэгтэйн жирэмсэн байдлыг биеэр хуваалцаж чадахгүй тэгээд ч энэ үед эр хүн албан тушаалын өндөрлөг өөд тэмүүлж эхэлдэг тул эхнэрээсээ жаахан хөндийрөх байдал ажиглагддаг. Үүний үр дүнд жирэмсэн эмэгтэйчүүдийн 70% нь нөхөр намайг тоохоо больсон гэж гоморхдог.

4-р үе шат: Бат бэх гэр бүлийн үе буюу 7-8 дахь жил

Гэр бүлийн хамгийн идэвхтэй үе. Эхнэр нөхөр хоёр сэтгэл зүйн саад бэрхшээлийг давж, хоёр биедээ дасаж дутагдлыг нь мэддэг, ойлгодог болсон тул амьдралын өндөрлөг өөд хамтдаа тэмүүлж эхэлнэ. Тэд урдаа тодорхой зорилготой, байр, машинтай болно. Эрчүүдийн ажил бэхжиж, нэр хүндтэй болж эхэлдэг. Гэр бүлийн дотоод зарчимд бүгд дасаж хэн юу хийх ёстойг бусдаар заалгахгүй мэддэг болно.

5-р үе шат: Амьсгаа авах үе буюу 9-11 дэхь жил

Гэр бүлийн уур амьсгал санхүүгийн байдал нь нэг адил бат бэх болно. Энхэр нөхөр хоёрын нас 30 гарч салах магадлал багасна. Энэ үе бол гэр бүлийн амьдралын “ЗУН” юм. Ихэнх хосууд өөрийн үүргийг ухаарч уламжлалт маягаар эр хүн ажилдаа, эхнэр нь гэр бүлийн асуудлыг тэргүүлнэ. Гарч болох маргааны гол нь хүүхдийн хүмүүжлийн асуудал байдаг. Аз жаргалтай гэр бүлийн гадаад үзүүлэлт 10 жилийн дараа эмэгтэй нь дунджаар 8 кг, эрэгтэй нь 8.5 кг таргалдаг байна.

6-р үе шат: Дүгнэлт хийх үе шат буюу 12-14 дэхь жил

Энэ үед ихэнх эмэгтэй, дараахан нь эрэгтэйчүүд гэр бүлийн амьдралдаа үнэлэлт дүгнэлт хийдэг. Хамгийн гол зорилтоо биелүүлэхэд нэг их хугацаа үлдээгүй тул тэд амьдралдаа тавьж буй зорилт төлөвлөгөөгөө эргэн хардаг. Олон хүмүүс энэ үед мухардалд орлоо гэж бодон гутарч зарим нь буулт, ухралт хийдэг байна. Гэхдээ л ихэнх нь мөнгө хамгийн чухал биш гэдгийг ойлгож амьдралаа аз жаргалтайд тооцоно. Энэ бол амьдралын “ НАМРЫН ЭХЭН САР”

7-р үе шат: Хямралын үе буюу 15-20 дэхь жил

Хайр дурлал гол үүрэг гүйцэтгэхээ больж хосууд аажмаар бие биенээсээ хөндийрч эхлэнэ. Эмэгтэйчүүд нөхрийнхөө ингэж хөндийрөн холдож байгаатай эвлэрч тэвчиж чадахгүй хэрүүл маргаан гаргана. Эмэгтэй хүн энэ хугацаанд дунджаар 17 кг таргалдаг байна. Эрчүүд энэ үед нууц амрагтай болох тохиолдол ажиглагддаг. Гэхдээ тэд гэр бүлийн энэ үед “ХАЙРЫН ГУРВАЛЖИН” олон үүснэ. Харин эмэгтэй хүн салах оролдлого хийдэг. Энэ үе нь дийлэнх салалтын үе бөгөөд салах саналын 70%-ийг эмэгтэйчүүд гаргадаг байна.

8-р үе шат: Шинэчлэлтийн үе шат буюу 20-25 дахь жил

Хосууд цаашдын амьдралын бүх л хэлбэрийг туршиж үзсэн боловч хамт амьдарсаар байна. Энэ үе бол “ШИНЭЧЛЭЛИЙН НАМАР” юм. Хүүхдүүд өсөн том болж мөнгөнөөс бусад дээр эцэг эхээсээ тусламж хүсэхээ болино. Олон эрчүүд ажил дээрээ дахин амжилт олж эхэлнэ. Эмэгтэйчүүд ч ажил хийж түүндээ хангалуун байна.

9-р үе шат: Намрын сүүл үе буюу 26-30 дахь жил

Хүүхдүүд төрсөн гэрээ орхин одох үед хайр дурлал санамсаргүй эргэн ирнэ. Гэхдээ энэ хайр нь урьдынх шиг хувиа бодсон биш шүү. Энхрий зөөлөн болдог. Энэ үеийн гэр бүлийн 48% нь өөрсдийгөө аз жаргалтайд тооцож, 38 % нь хоёр биенээ ойлгож хүндэтгэдэг байна.

10-р үе шат: Хөгшрөх үе шат буюу 31 дэхь жилээс хойш

Энэ бол “УРГАЦ ХУРААХ” үе. Бүх амьдралаа хамт өнгөрүүлсэн хос хайр дурлалынхаа үр шимийг амсаж тэд хамт өнгөрүүлсэн амьдрал, хайр дурлалдаа, нэг нэгдээ талархан баярлана. Эр хүний бэлгийн чадавхи бараг алаг болох боловч тэд бие биесээ хязгааргүй хайрлаж итгэнэ. Гэр бүлийн амьдралын “АЛТАН НАМАР” иржээ.

Их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэжээ
Их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.