/2022.04.25/: Шанхай хотын эрх баригчид хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс хашаа суурилуулжээ.
Гарахыг хориглосон барилгуудын гадна талд оршин суугчдад анхааруулалгүйгээр ногоон төмөр хаалтуудыг байршуулжээ.
Нэгэн оршин суугч BBC-д гурван өдрийн өмнө тусгаарлагдсан байшингуудын гадна гэнэт л ногоон хашаа байрлуулсан байсан гэж хэлжээ.
Хэдэн долоо хоногийн турш Шанхай хотын 25 сая хүн ам гэртээ хоригдсон байхад албаныхан тус хотод өнөөг хүртэл тэг Ковидийн бодлогоо барихыг хичээж байна.
Хотын орон сууцны хорооллын үүд хаалгыг битүүмжилж, гудамжийг ногоон хашаагаар хааж байгаа цагаан хувцастай ажилчдын зураг сүүлийн өдрүүдэд Хятадын олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Нэг л хүний Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд шууд хоёр метр орчим өндөртэй энэхүү хашааг тухайн барилгыг тойруулан байрлуулж байгаа аж.
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр орон нутгийн засаг захиргаанаас онлайнаар тараасан мэдэгдэлд "зарим газар хатуу хорио цээрийн дэглэм тогтоосон" гэж мэдэгджээ.
Хятадад засгийн газрын бодлогыг олон нийт шүүмжлэх нь ховор байдаг ч сүүлийн хэдэн долоо хоногт Шанхай хотын зарим оршин суугчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гомдол нийтэлсэн байна.
Шанхай хотын түгжигдсэн бүсүүдийн зарим нь хүнсний хангамжид хүрч чадахгүй байгаа тул засгийн газраас хүнсний ногоо, мах, өндөгийг буулгахыг хүлээхээс өөр аргагүй болсон гэж мэдэгджээ.
Хотод саяхан нэвтрүүлсэн арга хэмжээнд вирусын халдвартай хүмүүсийг гадагш гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хаалган дээр цахим дохиолол байрлуулах, оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлэх, гэрийг нь халдваргүйжүүлэх зэрэг орж байна.
Шанхайн албаны хүмүүс мөн халдвар авсан бүх өвчтөнүүд болон тэдний ойр дотны хүмүүсийг засгийн газрын төвлөрсөн хорио цээрийн дэглэмд шилжүүлэхийг тушаажээ.
Тус хотод ням гарагт Ковид 39 хүн нас барж 21,000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС