/2022.04.25/ Путин Киевийн ойролцоох Буча хотод харгислал үйлдсэн хэмээн буруутгагдаж буй Оросын цэргүүдийг албан тушаал ахиулжээ.
Украйны Батлан хамгаалах яам дөрөвдүгээр сарын эхээр Оросын цэргүүдийг Буча хотыг орхин гарахаасаа өмнө тэнд “дайны гэмт хэрэг” үйлдсэн хэмээн мэдээлж байсан билээ. Түүнчлэн тус яамны Тагнуулын газраас хэрэг үйлдсэн гэх бригадын гишүүдийн овог нэр, зэрэг дэв, паспортын мэдээллийг нийтэлж, тэднийг хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх болно гэж мэдэгдэж байсан юм.
Тэгвэл энэ сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж 64-р мотобуудлагын бригадыг шагнаж урамшуулсан байна.