ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт багассанаар үнэ 65 хувиар өснө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт багассанаар үнэ 65 хувиар өснө

Russian Oil Exports to U.S. Soar to 6-Year High - The Moscow Times

/2022.04.25/: Орос газрын тосны олборлолтоо бууруулахаас өөр аргагүйд хүрч магадгүй байгаа нь газрын тосны үнийн өсөлтийг нэмэгдүүлсээр байна.

​ОХУ-ын төсвийн орлогын чухал эх үүсвэр болох газрын тосны салбарын үйл ажиллагаа саарах шинж тэмдэг хэдийнээ ажиглагдаж эхлээд байна. Орос-Украины дайны улмаас барууны худалдан авагчид Оросын газрын тосыг худалдаж авахаас татгалзаж байгаа бөгөөд Москва барууны орнуудаас болж алдсан борлуулалтаа Азийн хөгжиж буй зах зээлээр нөхөхийг хичээж байна.

Азийн газрын тос хадгалах агуулах сав дүүрсэн, тээврийн ложистикийн асуудлууд Оросын газрын тосыг экспортлоход саад болж байна. Тиймээс Оросын газрын тосны компаниуд газрын тосны үйлдвэрлэлээ багасгаж байна.

JPMorgan: Хэрэв ЕХ Оросын газрын тосыг хоригловол газрын тосны үнэ 185 долларт хүрч магадгүй. ЕХ Оросын газрын тосны импортыг зогсоох тал дээр нухацтай хандаж байгаагаасаа болж ямар нэг хариу хүртэх нь тодорхой. JPMorgan Оросын газрын тосонд шууд хориг тавих нь өдөрт 4 сая гаруй баррель газрын тосны нийлүүлэлтийн хомсдол үүсгэж, Brent маркийн газрын тосны үнэ 65 орчим хувиар өсч, баррель нь 185 долларт хүрнэ гэж анхааруулав.

JPMorgan-ы үзэж байгаагаар Оросын Европ руу нийлүүлж буй газрын тосны хэмжээ 2 дахин багасч, оны эцэс гэхэд өдөрт 2.1 сая баррелиар буурна гэж тооцоолж байна. ОХУ-ын газрыг тосны экспорт энэ сард өдөрт 1.5 сая баррелиар буурна гэж тус банк таамаглаж байсан нь эхний төсөөлж байснаас 25 хувиар бага байна. Гэвч Орос-Украины мөргөлдөөний хурцадмал үйл явдал ЕХ-ны зүгээс илүү хатуу арга хэмжээ авахад түлхэц өгвөл нийлүүлэлт багасч улмаар хэрэглэгчдэд үзүүлэх хохирол хамаагүй их байх болно.

УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
УКРАИН: Сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.