Шинэ халдварын 83 тохиолдол бүртгэгджээ 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ халдварын 83 тохиолдол бүртгэгджээ 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагт Монгол Улсад коронавируст халдварын 83 тохиолдол шинээр илэрсэн бол нас баралт бүртгэгдээгүй байна. Шинээр илэрсэн тохиолдлоос 47 нь Улаанбаатар хотод, 36 нь орон нутагт байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын улмаас 240 иргэн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд эдгээрээс хөнгөн-30, хүндэвтэр-145, хүнд-53, нэн хүнд-21 өвчтөн байна.

Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сараас ковид-19 цар тахлыг дотооддоо алдсан бөгөөд үүнээс хойших хугацаанд улс даяар 400 мянга гаруй хүн халдвар авч, 2000 гаруй хүн нас барсан. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр улсын хэмжээнд ковид-19 цар тахалтай холбоотой мөрдөгдөж байсан бүхий л хязгаарлалтыг цуцалж, дотоодын бизнесийн үйл ажиллагаа болон олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэн юм.

Ж.Батсуурь: АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байна 
Ж.Батсуурь: АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байна 
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.