Өнөөдөр цас орохгүй, 5-7 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр цас орохгүй, 5-7 хэмийн хүйтэн байна

2022 оны хоёрдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус хүйтэн байна.

Монголын паралимпын баг урд хөршийг зорилоо
Монголын паралимпын баг урд хөршийг зорилоо
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.