“Байраа борлуулж зээлээ төлөх гэж байхад АТГ-аас мэдэгдэл гаргасанд харамсаж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Байраа борлуулж зээлээ төлөх гэж байхад АТГ-аас мэдэгдэл гаргасанд харамсаж байна“

Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй зээлдэгчдийн нэрийг зарласантай холбоотойгоор "Эй Би Трейд Групп" ХХК-ийн хэрэгжүүлж буй "Гантиг Вилла" хотхоны 9 блок барилгад хуулийн хязгаарлалт тогтоожээ.

Тиймээс холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

"Эй Би Трейд Групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ууганбаяр:

- "Гантиг Вилла" төслийг анх 2012 онд "Бишрэлт Групп" компани "Zaisan Hill County" нэртэйгээр нийт 3 га талбайд 13 блок бүхий хотхон байгуулахаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэхдээ манай "Эй Би Трейд Групп" компани нь уг төслийг 2019 онд Хөгжлийн банкны барьцаанд байгаа хөрөнгүүдтэй нь хамт худалдан авсан. Үүнээс хойш уг төслийг эзэмшин, удирдан хэрэгжүүлж байна.

Хөгжлийн банкны зээлдэгчдийн нэг болох "Монгол Мах Экспо" компани бол "Эй Би Трейдинг Групп" компанийн 100 хувь эзэмшлийн охин компани. Мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зээлийн эх үүсвэрийн зориулалтын бусаар ашигласан мэтээр ташаа мэдээлэл цацаж байна. Гэхдээ "Гантиг Вилла" хотхоны барилгын ажлыг "Монгол Мах Экспо" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэе.

Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учир манай компани аль болох зээлээ цаг алдалгүй, хурдан хугацаанд төлөх боломжийг хайж байна. Үүний хүрээнд "Гантиг Вилла" орон сууцыг борлуулсан орлогоосоо зээлээ дарах бүрэн боломжтой гэж бодож байгаа. Байраа борлуулж зээлээ төлөх гэж байхад АТГ-аас мэдэгдэл гаргаж байгаад харамсаж байна

Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаатай Гантиг Вилла хотхоны төслийг холбож байгаа нь ямар ч үндэслэлгүй гэдгийг хэлье. Манай компанийн ард хэн нэгэн эрх мэдэл бүхий хүн, улстөрийн нөлөө байхгүй гэв.

О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой
О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.