ТОКИО 2020: С.Батцэцэг 19:55 цагаас Кыргызстан улсын тамирчинтай барилдана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: С.Батцэцэг 19:55 цагаас Кыргызстан улсын тамирчинтай барилдана

2021.08.03

Өчигдөр С.Батцэцэг шөвгийн дөрөвт Африк тивийн дөрвөн удаагийн аварга, гурав дахь олимпдоо орж буй Нигерийн Блессин Обарудудуд 7-2 харьцаагаар ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.

Тэрээр хүрэл медалийн төлөө өнөөдөр буюу наймдугаар сарын 03-нд Кыргызстан улсын тамирчин М.Жуманазароватой барилдана. Медалийн төлөөх барилдаан 19:55 цагт эхэлнэ. Манай тамирчин 2 дахь тоглолтод гарах юм.

Өрсөлдөгч тамирчин 1999 онд төрсөн 22 настай.

  • 2018 онд Унгар улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээд оролцож 13 дугаар байр,
  • 2021 онд Казахстан улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1 дүгээр байр, алтан медаль хүртсэн амжилттай залуу тамирчин юм.

ОХУ металлын экспортод татвар тавьж эхэллээ
ОХУ металлын экспортод татвар тавьж эхэллээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.