Хятадад хүний наймаачдыг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад хүний наймаачдыг баривчилжээ

Jiangsu officials identify chained woman as missing from Yunnan province —  Radio Free Asia

/2022.02.12/: Хятадын Шюйжоу хотын эрх баригчид тосгоны овоохойноос хүзүүндээ гинжтэй олдсон сэтгэцийн өвчтэй эмэгтэйг хүний ​​наймааны золиос болсон гэж мэдэгджээ.

Уг хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилсан байна.

Энэхүү эмэгтэй нь найман хүүхдийн ээж байсан бөгөөд түүний бичлэг хоёр долоо хоногийн өмнө цахим ертөнцөд тархсанаар ард иргэдийн уур хилэнг асар ихээр үүсгэсэн байна.

Албаныхан эхлээд хүний ​​наймаатай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч эгдүүцсэн интэрнэт хэрэглэгчид дарамт шахалт үзүүлж, зарим нь өдөр бүр мөрдөн байцаалт явуулахыг шаардсан байна.

Тэдний олонх нь тухайн эмэгтэйг хулгайлан, зүй бусаар харьцсан хэмээн таамаглаж байгаа ажээ.

Бээжингийн Олимпийг тойрсон шуугиан хүртэл хүмүүсийн анхаарлыг энэ асуудлаас сарниулж чадаагүй ба тус эмэгтэйн зовлон шанлалын тухай мэдээ Weibo-д анх гарснаас хойш 100 сая гаруй хүн үзсэн байна.

Эмэгтэйг гэрийнхээ гадаа саравчинд хүйтэнд нимгэн хувцастай түгжигдсэн байдалтай байхад нь олжээ.

Хятадын нэгэн блогчин түүний нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлсний дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Албаны хүмүүс түүнийг шизофрени өвчтэй гэж оношилсон бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр түүний биеийн байдал сайн байгаа гэж мэдэгджээ.

Suspected human traffickers arrested in China after woman found in chains |  The Independent

Энэ хэрэг нэгдүгээр сарын сүүлээр гарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд болон сүйт бүсгүй худалдаалах гэмт хэрэгт анхаарал хандуулснаас хойш Хятадад үндэсний хэмжээний шуугиан дэгдээсэн байна.

Мөн эмэгтэйн нөхөр гэх хүнийг “Хууль бусаар хорьсон” хэргээр шалгаж байгаа ажээ.

Орон нутгийн албан тушаалтнууд хүн худалдаалах гэмт хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус эмэгтэйг нутгийн иргэн Донгтой хууль ёсоор гэрлэсэн хэмээн нэгдүгээр сарын 28-нд мэдэгдсэнээр олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ.

Тэд түүнийг Ян овогтой болохыг батлан түүнийг сэтгэцийн өвчтэй гэсэн оноштой хэмээн мэдэгджээ.

Гэвч тус эмэгтэйд туслахын тулд албан тушаалтнууд юу ч хийхээгүй хэмээн интернет хэрэглэгчид бухимдан уурсжээ. Олон нийтийн шахалтаар эрх баригчид тус гэр бүлийг цаашид мөрдөн шалгахаар болсноо мэдэгдэв.

Мягмар гарагт тэд иргэн Янгийн жинхэнэ нэрийг олж мэдсэнээ зарласан ба тэрээр баруун өмнөд нутгийн Юньнан мужийнх бөгөөд түүнийг "Шиаохуамэй" гэдэг байна.

Шиаохуамэй гэдэг нь "Бяцхан чавганы цэцэг" гэсэн утгатай бөгөөд хятад цөөн тохиолдох өвөрмөц нэр бөгөөд хоч байх магадлал өндөр гэнэ.

Эмэгтэйн гэрлэлтийн гэрчилгээнд тэндхийн тосгоны нэр бичигдсэн байсан тул тус бүс нутаг руу мөрдөн байцаагч илгээсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Chained woman case: China declares arrests of human traffickers, World News  | wionews.com

Тэнд тэд Шиаохуамэйг өмнө нь гэрлэж байсан бөгөөд 1996 онд салсныхаа дараа гэртээ буцаж ирсэн ба тухайн үед сэтгэцийн эмгэг нь илэрсэн гэж нутгийн иргэд хэлжээ.

Дараань Шиаохуамэйгийн (нас барсан) эцэг эх нь тус тосгоны Санг хэмээн эмэгтэйгээс түүнд эмчилгээ хийлгэж, нөхөр олоход нь туслуулахын тулд түүнийг Зянсу мужруу аваачсан бололтой. Хатагтай Санг хэлэхдээ, Шиаохуамэйн хамтаар хот хоорондын галт тэргээр Зянсу руу явсан боловч замдаа түүнийг алдчихсан ба тэрээр цагдаад мэдэгдээгүй, мөн Шиаогийн эцэг эхэд хэлээгүй гэж эрх баригчид мэдүүлжээ.

Баасан гарагт Хятадын интернет хэрэглэгчид сүүлийн үеийн арга хэмжээг талархан хүлээж авсан ч албаны хүмүүсийн тайлбарт эргэлзсээр байна.

Түүнийг одоогийн нөхрийнхөө хүчирхийлэлд өртөн, найман хүүхэд төрүүлсэн нөхцөл байдлын талаар албаныхан нэг ч удаа ярихгүй байгааг ч зарим хүмүүс онцолсон бол бусад хүмүүс ч түүнийг зөв таньсан эсэхэд эргэлзэж байна.

Зарим тоймчид Хятадад эгэл жирийн эмэгтэйчүүдэд иймэрхүү аюул ихээр тохиолдож байгаа учраас энэ хэрэг олны анхаарлыг ихээр татсан гэж үзэж байна.

Энэ долоо хоногийн эхээр нэгэн хэрэглэгч Weibo-д "Би чимээгүй ажиглаж байсан. Би ч бас жирийн нэг иргэн. Миний хийж чадах зүйл бол эдгээр эмэгтэйчүүдийг аварч, ёс бус үйлдэл гаргасан хүмүүс зохих шийтгэлээ хүртэнэ гэж найдаж байна" гэж бичжээ.

Эх сурвалж: CNN

1070 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барлаа
1070 тохиолдол бүртгэгдэж 5 хүн нас барлаа
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.