2021.08.02
Тамирчин С.Батцэцэг 31 настай. Энэ удаагийн олимп түүний оролцож байгаа гурав дахь наадам юм.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглож буй С.Батцэцэг Оросын бөх Ханум Вальеваг 8:5-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
Барилдаан яг л өмнөхийн нэгэн адил өрнөж, орос бөх 1:0-ээр тэргүүлж эхний үеийг дуусгасан. Харин хоёрдугаар үед Орос бөх Батцэцэгийн хөлд ороход дагуулж шидээд бүхэл дөрвөн оноо авсан юм. Дараа нь мөн л дээрх мэхээр дөрвөн оноо авснаар илүүрхэж эхэлсэн. Сүүлд Вальева оноог бага зэрэг ойртуулсан ч Батцэцэг онооны давуугаа хамгаалж чадав.
Одоо С.Батцэцэг үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдана. Хагас шигшээ барилдаанууд 17:15 цагт эхлэх юм.
Эх сурвалж: МҮОХ