Вакцины 3,4 дүгээр тунд хамрагдсан иргэдийн хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХГҮЙ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины 3,4 дүгээр тунд хамрагдсан иргэдийн хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХГҮЙ

/2022.01.19/ Омикрон хувилбарын тархалт нэмэгдэж, хөл хорио тогтоовол дараах нөхцөлийг хангасан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй аж.

Тодруулбал, Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийн эсрэг вакцины 3,4 дүгээр тунд хамрагдсан, омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хорихгүй байх зөвлөмж хүргүүлсэн байна.

Иргэдэд чиглэсэн дээрх зөвлөмжийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, санал дээр үндэслэн гаргажээ.

Эх сурвалж: Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб

Өнөөдөр иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.