ҮСХ: Чанаргүй зээлийн хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сараас 3.1 тэрбумаар өссөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Чанаргүй зээлийн хэмжээ 2020 оны арваннэгдүгээр сараас 3.1 тэрбумаар өссөн

/2022.01.18/ Үндэсний статистикийн хорооноос 2021 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны 11 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж,

  • Өмнөх сараас 39.1 (2.0%) тэрбум төгрөгөөр,
  • 2020 оны мөн үеэс 3.1 (0.2%) тэрбум төгрөгөөр ӨССӨН байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.9 нэгж хувиар буурчээ.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 10 дугаар сарын эцэст 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 651.3 (13.4%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Боомтуудын ачаа, барааны нэвтрэлтийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа мэдээлнэ
Боомтуудын ачаа, барааны нэвтрэлтийн мэдээллийг долоо хоногт хоёр удаа мэдээлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.