Squid Game: О Ён Су “Алтан бөмбөрцөг“ наадмын шилдэг туслах дүрийн шагналыг хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Squid Game: О Ён Су “Алтан бөмбөрцөг“ наадмын шилдэг туслах дүрийн шагналыг хүртлээ

O Yeong-su plays Oh II-nam, also known as Player 001, in the hit Netflix series.

/2022.01.11/: "Squid Game" киноны од О Ён Сү "Алтан бөмбөрцөг" хүртсэн анхны Солонгосын жүжигчин болон түүхэнд бичигджээ.

Netflix-ийн олон ангит кинонд "Тоглогч 001" гэгддэг Oh II-nam-ын дүрд тоглодог 77 настай Өмнөд Солонгосын жүжигчин Билли Крудуп ("Өглөөний шоу"), Киран Калкин ("Залгамж") зэрэг жүжигчдийг ялсан байна. Марк Дуплас ("Өглөөний шоу") болон Бретт Голдштейн ("Тед Лассо") нар ням гарагт Телевизийн шилдэг эрэгтэй туслах дүрийн цомыг гардан авах юм.

Түүний ялалтыг алдарт хөтлөгч болон олны танил хүмүүсгүйгээр, ялалтын үг хэлэлгүйгээр цахимаар хийсэн хувийн ёслолын үеэр зарласан байна. Зохион байгуулагчид Холливудын Гадаад Хэвлэлийн Холбооны гишүүнчлэлийн олон талт байдал, санхүүгийн үр өгөөжтэй холбоотой ёс зүйн бусад асуултын улмаас үүссэн маргааны улмаас энэ жилийн Алтан бөмбөрцөг наадмыг багасгасан масштабаар зохион байгуулах болно гэж өмнө нь мэдэгдэж байсан.

"О Ён Сү олон ангит киноны болон телевизийн киноны туслах дүрийн шилдэг жүжигчнээр шалгарчээ! О Ён Сү төрөлх Өмнөд Солонгосдоо нэр хүндтэй тайзны жүжигчин бөгөөд түүний "Алтан бөмбөрцөг" цахиур хагалан гарч ирсэн нь түүний хамгийн анхны томоохон амжилт ба шилдэг туслах дүрд нэр дэвшсэн анхны томоохон шагнал гардуулах ёслол болсон" гэж Алтан бөмбөрцөг цахим хуудаснаа нийтэлсэн байна.

One YouTuber analyzes why the grandpa might be the main character's father  in 'Squid Game' | allkpop

О Ён Сүн-ийн "Squid Game" киноны хамтрагч Lee Byung-hun Instagram хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэж, "Браво!"гэж бичжээ.

Түүний ялалт нь Солонгосын телевизийн жүжиг, жүжигчин анх удаа нэр дэвшиж, Алтан бөмбөрцөг шагнал хүртсэн явдал юм.

Аравдугаар сард Netflix уг кино "хамгийн том цуврал" гэдгийг баталсан юм.

Драмын асар их амжилтын дараа Hwang болон Netflix нар хоёр дахь улирлын талаар хэлэлцэж байгаа ч хараахан батлагдаагүй байгааг ажээ.

О Ён Сүн есдүгээр сард Өмнөд Солонгосын телевизэд ярилцлага өгөхдөө шоунд оролцсоноос хойш түүний амьдрал эрс өөрчлөгдсөн гэж мэдэгджээ.

"Би агаарт байгаа юм шиг санагдаж байна. Тиймээс би өөрийгөө барихын тулд өөрийгөө тайвшруулахыг хичээж байна" гэж тэр хэлээд "Би кафе эсвэл өөр газар очихдоо өөрийгөө хэн болсоныг ухамсарладаг ба алдартай жүжигчин байх хэцүү юм" гэжээ.

Эх сурвалж: CNN

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт гаргах боломжтой боллоо
Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт гаргах боломжтой боллоо
 
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
ВИДЕО: “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.