/2022.01.04/ Маврики улсын нисэх буудлын ажилтнууд онгоцны ариун цэврийн өрөөний хогийн савнаас дөнгөж төрсөн нярай хүүг олжээ.
Мадагаскараас Маврики руу нислэг үйлдсэн "Air Mauritius" онгоц "Sir Seewoosagur Ramgoolam" олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 1-нд газардсан байна.
Хүүг хогийн савнаас олсон дариу түүний ээж байж болзошгүй 20 настай эмэгтэй Мадагаскар улсын иргэнийг баривчилжээ.
Нярайг яаралтай эмнэлэгт хүргэж эмчлүүлсэн байна. Харин өөрийнх нь хүү биш хэмээж байсан 20 настай эмэгтэйг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад тэрбээр дөнгөж амаржсан байсан нь тогтоогджээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC