Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд тодорлоо

/2021.12.27/: Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг, хороо, нийслэлээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Энэхүү ажлыг НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг.

Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргаар нийт 16 салбараас шилдэг 31 эрхмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулж батламжиллаа. Тэдгээрийн олонх нь нийслэл хотоо цэвэр, цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг Хот тохижилтын газрын жолооч, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнууд, нийгмийн хэв журмыг сахиулагч цагдаагийн албан хаагчид байлаа. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар гардуулсан юм.

Нийслэлийн 20221 оны хөдөлмөрийн аваргаар тодорсон Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Г.Мидаабат “14 жил Хот тохижилтын газрын авто баазад ажиллаж байна. Нийслэлийн хөдөлмөрийн аварга болсон нь манай байгууллага, хамт олны үр шим гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Мөн Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн мэс заслын сувилагч Б.Оюунчимэг “Шүд, эрүү, нүүрний төвийн эмчилгээний тасагт 31 жил сувилагчаар ажиллаж байна. Хөдөлмөрийн аварга болсондоо маш их баяртай байна. Үе үеийн захирал болон хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Хүний шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Тийм учраас би мэргэжлээрээ бахархдаг” хэмээлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Коронавируст халдварын тархалт дэлхий даяар гарснаас хойш энэхүү өвчний эсрэг улс нийтээрээ тэмцэж байна. Би дархлаажуулалтын асуудлыг хариуцан нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа. Энэ хөдөлмөрийг минь үнэлж, шагнаж байгаад маш их баяртай байна. Нийслэлийн хүн амынхаа эрүүл мэндийн төлөө цаашдаа зүтгэх болно” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

Google болон Меtа компаниудад ОХУ-аас 9 тэрбум рублийн торгууль тавьжээ
Google болон Меtа компаниудад ОХУ-аас 9 тэрбум рублийн торгууль тавьжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.