Google болон Меtа компаниудад ОХУ-аас 9 тэрбум рублийн торгууль тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google болон Меtа компаниудад ОХУ-аас 9 тэрбум рублийн торгууль тавьжээ

Логотипы компании Facebook и Meta на экранах смартфона и монитора - РИА Новости, 1920, 24.12.2021

/2021.12.27/: Google-д өгсөн шийтгэлийн дараа Оросын шүүх мэдээллийн технологийн хоёр дахь аварга компанид эргэлтийн торгууль ногдуулсан ба хориотой мэдээллийг устгаагүй гэх үндэслэлээр Мета (хуучнаар Facebook) бараг хоёр тэрбум рубль нэхэмжилжээ.

"Таганскийн дүүргийн 422 тоот шүүхийн шүүгчийн захирамжаар Meta Platforms Inc нь ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 13.41-р зүйлийн 5-д заасан захиргааны зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцсон хэмээн Москвагийн Таганскийн шүүхийн хэвлэлийн алба РИА Новости агентлагт мэдэгдэв.

Өмнө нь өнөөдрийн шийдвэрийг эс тооцвол Мета платформын торгуулийн нийт хэмжээ 106 сая рубль болж нэмэгджээ. Тэд хэт даврагч үзлийг өдөөн хатгасан зэрэг хориотой контентыг устгаагүй, тус улсын серверт оросуудын хувийн мэдээллийг нутагшуулахаас татгалзсан зэрэг үндэслэлээр торгууль ноогдуулжээ.

Russia Gives Google 24 Hour Ultimatum to Remove Banned Content - The Moscow  Times

Өмнө Америкийн Google компани үүнтэй төстэй зөрчлийн улмаас 7.2 тэрбум рублийн мөнгөн торгууль авчээ. Мэдээллийн технологийн аварга компани шүүхийн шийдвэрийг судалж, цаашдын алхмуудыг тодорхойлно гэж мэдэгджээ.

Мета болон Google-ийн эзэмшдэг Facebook, Instagram-д 4600 хориглосон материал байгаа бөгөөд тэдгээр нь устгагдаагүй байгаа ба дахин эргэлтийн торгууль ногдуулна гэж Оросын мэдээлэл, технолоийн эрх ашгийг хамгаалах байгууллага онцолжээ.

Эргэлтийн торгууль нь Захиргааны зөрчлийн тухай хуульд заасан "мэдээллийн хүртээмжийг хязгаарлах журмыг зөрчсөн, нэвтрэх эрхийг хязгаарлах" шийтгэлийн дээд хэмжээ юм. Өмнө нь энэ болон бусад нийгмийн сүлжээнүүдэд санхүүгийн үзүүлэлттэй холбоогүй ганц торгууль ногдуулдаг байсан бол энэ зүйлд заасан зөрчлийг давтан гаргавал эргэлтийн торгууль ногдуулдаг байна.

Хавар Роскомнадзор өсвөр насныхныг TikTok, VKontakte, Telegram, Odnoklassniki, Facebook, Twitter, YouTube сайтуудаар зохицуулалтгүй үйлдэл хийх анхааруулгыг арилгаагүй тохиолдолд торгууль ногдуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Эх сурвалж: ria.ru

2022 онд нефтийн үнэ нэг баррель нь 75 ам.доллар орчим байна
2022 онд нефтийн үнэ нэг баррель нь 75 ам.доллар орчим байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.