Арваннэгдүгээр сарын 4-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
Виртуал хөрөнгийн тухай хуульд энэ асуудлыг оруулж байгаа учир хууль батлагдвал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарламаар байна хэмээн хэлж байв.
Харин өчигдөр /11.06/ IHC койныг крипто зах зээлд гаргасан "Их Бит" компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин өөрийн фэйсбүүк хуудаснаа виртуал хөрөнгийн хууль батлагдтал шинээр койн, IEO гаргахыг хязгаарламаар байна гэх утга бүхий сэтгэгдлээ илэрхийлжээ.
Түүний пост бүрэн эхээрээ:
Шинэ IEO, ICO, койн гаргахыг хууль батлагдтал яаралтай хорих хэрэгтэй байна!2017 оны ICO - нуудын дампуурал, PUMP & DUMP хэргүүд Монголд давтагдах нь. Салбарыг маань нураах нь…Өдөр заалгүй! Шууд яаралтай. Өдөр заахаар яаран сандран IEO, ICO дайрч байна!Би крипто зах зээлийг төрийн оролцоогүй байгаасай гэж хүсдэг ч, энэ арай дэндлээ!