“Хурдан болзоо“ еврей, палестин оюутнуудад таалагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хурдан болзоо“ еврей, палестин оюутнуудад таалагдаж байна

Language 'speed dating' attracts Jewish, Palestinian students

/2021.11.02/: Улс төр, шашин шүтлэг, соёлын хуваагдмал хот болох Иерусалим дахь израильчууд болон палестинчуудын жижиг бүлэг “хурдан болзооны” загварт суралцах замаар еврей-араб хэлний зөрүүг арилгахыг оролдож байна.

19-р зууны үеийн нэгэн тосгонд долоо хоног бүр 20 орчим оюутан уулзаж, Араб болон Еврей хүмүүс нэг ширээнд хамтдаа суугаад харилцан яриа өрнүүлэх энгийн хувилбаруудыг бичсэн хөзрөөс сонгон тухайн сэдвийн дагуу ярилцаж бие биенийхээ хэлийг сурдаг байна.

20 минут тутамд шүгэл дуугарах үед оролцогчид өөр ширээ рүү шилжин шинэ хамтрагчидтай ярилцах замаар зааланд тойруулан тавьсан ширээг тойрон суралцдаг байна.

Хурдан бөгөөд эелдэг, заримдаа эвгүй байдаг ч тус уулзалтууд нь Палестинчуудад Израилийн эрх баригчидтай харилцахад шаардлагатай еврей хэлийг сайжруулахад, иудейчүүдэд араб хэлийг гүнзгийрүүлэн судлахад тусалдаг байна.

Иерусалим дахь Палестинчуудын ихэнх нь 1967 оны Ойрхи Дорнодын дайнд Израильд олзлогдсоноос хойш тус улсын зүүн хэсэгт амьдарч байгаа ажээ. Зүүн Иерусалимын сургуулиудад зөвхөн үндсэн еврей хэлийг судалдаг бөгөөд энэ нь Палестинчуудад ахисан түвшний мэдлэг олж авахад хэцүү болгодог байна.

"Израильчуудын хувьд ч мөн адил-хэрэв тэд араб хэл сурдаг бол энэ нь харилцаанд ашиглах боломжгүй араб хэл байдаг юм" гэж еврей хэлний багш Майя Гиз энэ хэлний сонгодог бөгөөд түгээмэл хэрэглэгддэггүй хувилбаруудыг дурджээ.

Language 'speed dating' attracts Jewish and Palestinian students in  Jerusalem

Палестины спортын багш, түүний шавь асан Сахар Мухемартай 2019 онд төслийг санаачилсан Гиз хэл ярианы дасгалууд нь хоёр ард түмний "сэтгэцийн хил хязгаарыг даван туулахад" туслах зорилготой гэж хэлжээ.

Тэрээр хэлэхдээ, хөтөлбөрт оролцож буй палестинчууд болон израильчууд "ярихаас ичих мөн айдсын саадыг эвдэж чадна" гэжээ.

Палестин иргэн Жамила Хури Еврей хэл сурах нь түүнд болон бусад хүмүүст "нийгмийн дунд нэгдэж, сайн салбарт ажлын байр олоход" тусална гэж хэлэв.

Оролцогч еврей Эли Бенита хэл сурах нь Израйль-Палестины мөргөлдөөний хурцадмал байдал заримдаа хүчирхийлэлд шилждэг хотод зэрэгцэн оршин тогтноход туслах болно гэж хэлсэн байна.

"Энэ бол бидний амьдарч буй энэ бүс нутагт амар амгалан амьдралын хэв маягт хүрэх цорын ганц арга зам юм" гэж тэр хэллээ.

Эх сурвалж: reuters

“Караоке 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно“
“Караоке 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.