Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

/2021.11.02/

Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Багануур орчим: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Тэрэлж орчим: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын темпратур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

- Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд -

11 дүгээр сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн 3-ны өдөр баруун аймгуудын нутгаар цаашид ихэнх нутгаар эрс хүйтэрч авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5138  иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 5138 иргэнийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.