Цар тахлын үед олборлох салбараас 45,9 тэрбум төгрөг хандивлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын үед олборлох салбараас 45,9 тэрбум төгрөг хандивлажээ

/2021.07.23/: Ковид-19 цар тахлын улмаас улсын төсвийн орлого тасалдаж, нийгмийн халамж болоод эрүүл мэндийн зардал эрс өссөн 2020 онд уул уурхай, газрын тосны компаниудаас төрийн болон орон нутгийн захиргаа, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэг сүүлийн 7 жилийн дээд түвшинд хүрчээ.

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нээлттэй өгөгдлөөс харахад олборлох салбарын компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, дэмжлэгийн дүн 2020 онд 45.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь цар тахлын үед 459 мянган хүүхдийн нэг сарын ХҮҮХДИЙН МӨНГӨН тэтгэмжтэй тэнцэх дэмжлэг юм.

Өнгөрсөн хугацаанд олборлох салбараас төр, орон нутаг, төсвийн байгууллагуудад өгсөн хандив, дэмжлэгийн дунджаар 60 гаруй хувийг “Оюутолгой” ХХК дангаараа бүрдүүлдэг байв. Өөрөөр хэлбэл, хандив, дэмжлэгийн 30 хүрэхгүй хувь нь бусад олборлогчоос бүрддэг байсан бөгөөд тус хэмжээ 2020 онд 67.5 хувь болж өсчээ.

Эх сурвалж: УУХҮЯ

Үндэсний соёл амралтын хүрээлэн маргаашнаас ажиллаж эхэлнэ
Үндэсний соёл амралтын хүрээлэн маргаашнаас ажиллаж эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.