Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон мод тарилаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хамт олон мод тарилаа

/2021.10.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон оролцож, мод тарилаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат "Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарих сайхан санаачилга эхлүүлсэн. Засгийн газар энэ санаачилгыг бүрэн дэмжиж, харьяа байгууллагууд, тохируулагч агентлагуудаа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Ойн агентлагийг сэргээж, аймагт бүрт байгуулахад Засгийн газар хамтарч ажиллана” гэлээ.

Ирэх оны улсын төсвийн төсөлд Засгийн газар нэгдүгээр сарын 1-нээс Ойн агентлагтай болох асуудлыг төсвийн дагалдах хуулиар оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан ойн аж ахуйн нэгж байгуулж, санхүүгийн зохистой механизмтай болохыг төсөлд мөн тусгасан билээ.

“Багш хөгжлийн цаг” сургалт боллоо
“Багш хөгжлийн цаг” сургалт боллоо
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.