Гал түймэр унтраах 21 автомашиныг маргааш хүлээн авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймэр унтраах 21 автомашиныг маргааш хүлээн авна

viber_image_2021-10-01_22-24-53-298.jpg

/2021.10.04/ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.

Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14 985 000 еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлэгдэж дуусах юм.

Эхний ээлжийн 2 төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээн авах арга хэмжээ маргааш Сүхбаатарын талбайд болно.

Эх сурвалж: ОБЕГ

Хүнсний талоныг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгийг 20-нд олгоно
Хүнсний талоныг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгийг 20-нд олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.