Перу улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Перу улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО

No description available.

/2021.10.04/ Энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр нь энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэж байна.

Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой боллоо.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байна
Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.