Хүүхдийн мөнгөө 18 жил хуримтлуулбал өнөөдрийн ханшаар 6 сая 900 мянган төгрөгтэй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн мөнгөө 18 жил хуримтлуулбал өнөөдрийн ханшаар 6 сая 900 мянган төгрөгтэй болно

/2021.10.04/

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 оны төсвийн ТУХАЙ ХУУЛЬ

Санаачлагч: Монгол Улсын Засгийн газар

Монгол Улс 1995 оноос эхлэн "хүүхдийн мөнгө" гэгч тэтгэмжийг өгч эхэлсэн түүхтэй. Ингэхдээ бүх хүүхдүүдэд биш тавьсан шаардлагыг хангаж буй хүүхдүүдэд олгодог байжээ.

Үүнд:

  • Орлогыг орлуулан тооцох аргаар ядуу гэж тодорхойлсон өрх,
  • 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх ,
  • Дархлаажуулалтад хамрагдсан байх,
  • Хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлээгүй байх,
  • Сургуульд явдаг байх,
  • Эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байх гэсэн нөхцлийг шаардаж байсан юм. 2006 онд 3,000 төгрөг олгодог байсан бол, дараагийн жилдээ 10,000 төгрөг болж нэмэгдсэн байна.

26 жилийн хугацаанд олгогдож байгаа тус тэтгэмж 2009 онд 21,000 болж нэмэгдсэн бол ямар хүүхдэд олгох нөхцөл нь олонтаа солигдож байснаар 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн сар бүр 18 хүртлэх насны бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгохоор болсон билээ.

Энэ нөхцөл нь ирэх жилийн зургаадугаар сарыг дуустал үргэлжлэх юм.

Энэ удаад хүүхдэд бүрт олгох 100 мянган төгрөгийг бууруулахгүй ч хуримтлалтай болгоход чиглүүлэхээр хуулийн төсөл санаачлаад байна.

Ирээдүйн өв сангийн тухай хууль энэ намрын чуулганаар тун удахгүй хэлэлцэгдэж эхэлнэ.

2022 оны долдугаар сарын 1-нээс эхлэн 2022 оныг дуустал хүүхдийн мөнгөний 50 хувийг бэлнээр, үлдсэн 50 хувийг хадгаламжийн дансанд нь хуримтлуулж эхэлнэ.

Энэ нөхцөл цаашдаа байнгын болох бөгөөд 2023 онд хүүхдийн мөнгөний 40 хувийг бэлнээр, 60 хувийг хүүхдийн хадгаламжинд төвлөрүүлнэ.

2024 онд олгогдох хүүхдийн мөнгөний 30 хувийг бэлнээр, 70 хувийг хадгаламжинд байршуулна. Гарт ирэх мөнгө багасах тусам хадгаламжинд орох мөнгө ихсэн, таны хүүхдийг их сургуульд орох үед өгөөжөө өгч болох юм.

Хүүхдийн мөнгийг хуримтлал болгох энэ ажил Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт туссан байдаг байна. Хуримтлалтай хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн тусгажээ.

2022 онд Ирээдүйн өв санд 1,4 тэрбум гаруй төгрөг хуримтлуулахаар төсөвлөсөн байна.

2022 оны долдугаар сараас эхлэн дээрх журмаар тэтгэмжээ авч байгаа хүүхэд 18 жилийн дараа буюу 2040 онд 6 сая 900 мянган төгрөг хуримтлуулсан байх юм.

У.Хүрэлсүх: Ногоон МОНГОЛ  болохын төлөө хамтдаа зүтгэцгээе
У.Хүрэлсүх: Ногоон МОНГОЛ болохын төлөө хамтдаа зүтгэцгээе
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.