М.Лхагвагэрэл ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Лхагвагэрэл ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

/2021.10.04/ Монголын чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-аас анхны медалиа авлаа.

Хамгийн хүнд жинд буюу 125кг-д анхны хүрэл медалийг М.Лхагвагэрэл эх орондоо авчирлаа.

Тэрбээр “Токио-2020” олимпод тавдугаар байрт шалгарсан. Мөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Ази тивийн мөнгөн медальтай. Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин юм.

Шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагахад Австрийн Йоханнес Людуширыг 5:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.

Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Ирэх арваннэгдүгээр сарын нислэгийн ХУВААРЬ
Ирэх арваннэгдүгээр сарын нислэгийн ХУВААРЬ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.