МҮОХ Монгол-Францын төвийн захирал хатагтай Сэлин Мартиныг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ Монгол-Францын төвийн захирал хатагтай Сэлин Мартиныг хүлээн авч уулзлаа

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

/2021.10.04/ Хатагтай Сэлин Мартин захиралтай Монгол-Францын төвийн төлөөлөл МҮОХ-нд зочилж, ажил хэргийн яриа өрнүүллээ.

Франц улсын нийслэл Парис хотноо зуны XXXIII олимпын наадам зохион байгуулагдахтай холбогдуулан Монгол-Франц хоёр орны спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны тамирчдыг live ярилцлагад оруулан туршлага солилцуулан сэдэлжүүлэхэд зорилготой уулзалт боллоо.

Мөн тамирчдыг Парисын олимп хүртэлх хугацаанд Франц хэлний сургалтад хамруулах, Франц улсаас ирэх сайн дурын ажилтнуудыг орон нутгийн Олимпын зөвлөл, олимпын танхимуудад томилолтоор ажиллуулах хэлбэрээр олимпизмын үзэл санааг сурталчлах болон улс орны тухай нэвтрүүлэг, өдөрлөгийг зохион байгуулах зэрэг чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллах талаар санал солилцов.

Энэ үеэр зочид төлөөлөгчид МҮОХ-ны төв байранд байрлаж буй Олимпын музейг үзэж сонирхжээ. Мөн шинээр нээгдэх дижитал музейд Франц орныг сурталчлах кино, бичлэгээр хангах боломжтой гэв.

Монгол-Францын төв нь 2004 оны арваннэгдүгээр сарын 29-нд байгуулагдаж, франц хэл, соёл болоод боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Франц хэлтнүүдийн бүтээл, туурвилыг дэмжих, сошиал сувгуудыг ашиглан мэдээлэл хүргэх чиглэлээр идэвхтэй ажилладаг төрийн бус байгууллага юм.

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: МҮОХ

Хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалт боллоо
Хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалт боллоо
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.