/2021.10.02/ Хүн амын гуравдугаар тунгийн хамрагдалтыг 9-30 хувьд хүргэж байж өвчлөл буурна. Дельта хувилбар нь хүнтэй зөрөөд өнгөрөх хооронд л халдварлах маш өндөр чадвартай гэж ЭМЯ-наас мэдээллээ.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, Гуравдугаар тун хийлгэсэн иргэдийн 99,9 хувь нь халдвар аваагүй. Харин халдвар авсан 0,1 хувь нь маш хөнгөн өвдсөн. Нэмэлт тун хийж байгаа шалтгаан нь хөл хорио тогтоохгүй байх зорилготой юм. Сургууль, цэцэрлэгийг нээлттэй байлгах, эдийн засаг, бизнесийн салбарыг хэвийн байлгахын тулд иргэд вакциндаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй байна. Мөн 15-аас дээш ажилтантай байгууллага ажилчдаа гуравдугаар тунд хамрагдахыг уриалах шаардлагатай байна. Энэ нь гэр бүл, хамт олноо халдвараас хамгаалж байгаа хэрэг юм гэлээ.
Амны хаалт бол вакцины дөрөв дэх тун.