Ахмадын өдөр: Бүх насны хүмүүст зориулсан дижитал тэгш байдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмадын өдөр: Бүх насны хүмүүст зориулсан дижитал тэгш байдал

/2021.10.01/ 1962 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг "Ахмадын баяр" болгон тэмдэглэх болсон.

Жил бүр зөвхөн баяр хийгээд зогсохгүй тодорхой сэдвийн хүрээнд асуудал хэлэлцдэг бөгөөд энэ жилийн сэдэв нь "Бүх насны хүмүүст зориулсан дижитал тэгш байдал."


Дээрх сэдэв нь ахмад хүмүүс дижитал ертөнцөд нэвтрэх, утга учиртай оролцох шаардлагатай байгааг харуулж байна.

Дижитал инноваци, экспоненциал өсөлтөөр тодорхойлогддог аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал нь бидний хэрхэн амьдарч, ажиллаж, бие биетэйгээ харилцах зэрэг нийгмийн бүх салбарыг өөрчилсөн юм. Технологийн дэвшил нь Тогтвортой Хөгжлийн Зорилгод (SDGs) хүрэх явцыг хурдасгахад ихээхэн найдвар төрүүлж байна.

Гэсэн хэдий ч дэлхийн хүн амын тал хувь нь офлайн /идэвхгүй/ байна. Олон улсын цахилгаан холбооны холбоо (ОУЦХБ) -ын сүүлийн үеийн тайлангууд эмэгтэйчүүд болон ахмад настнууд дижитал тэгш бус байдлыг нийгмийн бусад бүлгүүдээс илүү ихээр мэдэрч байгааг харуулж байна.

Тэд технологийн хүртээмж муутай, эсвэл технологийн дэвшлээр хангагдсан боломжийг бүрэн ашиглаагүй байдаг.

Эх сурвалж: Нэгдсэн Үндэстний Байгууллага

Ерөнхийлөгч ХААЛТТАЙ мэдээлэл хийнэ
Ерөнхийлөгч ХААЛТТАЙ мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.