ХАЛТУУР хийх үү, АЖИЛ хийх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАЛТУУР хийх үү, АЖИЛ хийх үү?

No description available.

2021.09.30

“Ажилд авна” гэсэн ажил олгогч нарын зар зарын сайтуудаар нэг хөглөрнө. Нөгөө талд ч ажилгүй иргэд дүүрэн байна. Гэхдээ яагаад ажил олгогч болон ажилгүй иргэд нэг цэгт уулзахгүй байна вэ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалингийн хэмжээ 1 сая төгрөг. Гэсэн ч дээрх иргэд яагаад ажил хийхээс татгалзсаар байна вэ? Үүний шалтгааныг тодруулахаар хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд ХАЛТУУРЧИД гэх албан бус ангилалд багтан амь амьдралаа залгуулж байна.

Иргэн Д.Ганбат
Нас: 30
Мэргэжил: Газар зохион байгуулалтын инженер
Таксинд явсан хугацаа: Ажлынхаа хажуугаар
Өдөрт олдог орлого: 40-50 мянга

Миний хувьд газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй. Бензин тосны мөнгөө олохын тулд халтуур хийдэг гэж хэлж болно. Өдөртөө 40-50 мянган төгрөг олдог. Таксинд явж мөнгө олно гэдэг тийм амар ажил биш. Хүмүүст бол зүгээр л машин бариад мөнгө олдог хүмүүс. Гэхдээ өдөржингөө суугаа явах хэцүү. Хүн багатай өдөр ч байна. Миний үндсэн цалин 1 сая 200 мянган төргөг. Гэхдээ яагаад ч амьдралд хүрэлцдэггүй.

No description available.

Иргэн Д.Болд
Нас: 45
Мэргэжил: Нягтлан бодогч
Таксинд явсан хугацаа: 4 жил
Өдөрт олдог орлого: 100 мянга

Би хувиараа таксины үйлчилгээ эрхэлж мөнгө олдог. Уг нь нягтлан бодогч мэргэжилтэй. Гэхдээ цалин бага, их ачаалалтай байдаг учраас ажлаасаа гарчихсан.Таксигаар амьдралаа залгуулаад явахад их боломжийн санагддаг. Өдөрт 100 мянга орчим төгрөг олдог учраас заавал хүнээс цалин харж суух шаардлагагүй гэж боддог. Үүнээс гадна хүссэн үедээ таксинд яваад, хүссэн үедээ амарчихаж болдог учраас их амар байдаг.

Иргэн н.Бат-Эрдэнэ
Нас:35
Мэргэжил: Хуульч
Таксинд явсан хугацаа: 3 жил
Өдөрт орлого орлого: 70-80 мянга

“Таксинд яваад сар гаруй болж байна. Гэхдээ өмнө нь хоёр, гурван жил халтуур хийдэг байсан. Би өөрөө хуульч мэргэжилтэй хүн. Халтуур хийж амьдралаа залгуулдаг иргэдийг амар аргаар мөнгө олдог гэж боддог. Энэ бол эндүүрэл. Амар хялбар аргаар мөнгө олно гэдэг чинь биеэ үнэлэхийг хэлнэ. Тэд нар чинь өөрөө хүсээд очиж байгаа юм.

Хэдийгээр өдөрт 70-80 мянган төгрөг олдог ч гэсэн маш их ачаалалтай байдаг. Өглөөнөөс орой хүртэл бүтэн 12 цаг машин барина гэдэг хэцүү. Ядарна, бөөр нуруу өвдөнө. Алхам тутамдаа хянамгай байх хэрэгтэй. Тэр тусмаа шөнийн цагаар Улаанбаатар бол дүрэмгүй хот. Зүгээр дүрмээрээ явж байхад л хажуугаас машин ороод ирэх эрсдэлтэй. Авхаалж самбаа маш их шаарддаг. Араас чинь машин сигналдаад бөөн юм болно. Энэ бүрт хямарна, сэтгэлээр унана. Өөрийгөө халтуур хийж чадахгүй юм байна гэж боддог. Тийм амар зүйл биш.

Өөрөөр хэлбэл сул тал ихтэй. Шөнө такси барьдаг хүмүүс их хэцүү. Согтуу хүмүүс мөнгөө өгөхгүй, агсам согтуу тавьдаг. Машинд орж ирж бөөлждөг. Цагдаа дуудаж өгсөн ч бөөн ядаргаа болдог. Эрүүл болохоороо гар утас, мөнгө төгрөг алга болчихлоо гээд хамаг буруу над дээр ирдэг.

Түүчлэн маш олон ааш араншинтай хүмүүстэй харьцдаг учир тэр бүгдтэй эвтэйхан харьцаж мөнгөө бүтэн аваад буулгахыг бодно.

Иргэн
Нас: 21
Мэргэжил: Оюутан
Таксинд явсан хугацаа: Хичээлийн хажуугаар
Өдөрт олдог орлого: Тодорхойгүй

Жирийн ажилчид өдрийн 30 мянган төгрөгийн цалинтай байдаг бол таксинд явдаг хүмүүс хол явах нэг хүн авчихад л тэр хүмүүсийн авдаг цалинг нэг цагийн дотор олчихно. Миний хувьд фитнессийн тамирчин, шүдний эмчээр сурдаг оюутан. Бензин бага иддэг машинтай учир хичээлийнхээ хажуугаар хэрэглээний мөнгөө олчихдог. Мөн орой фитнессээ тараад харьж явах замдаа хүн аваад явахад л орлого олчихож байгаа юм.

Миний үеийн залуучууд цалин голдог, өмнөх үе шиг хар бор ажил хийхээ больчихсон. Цагийн ажил хийсэн ч цалингаа тавьдаггүй итгэл алддаг газрууд байдаг. Тиймээс таксинд явах нь цалин хүлээхгүй, хүнээс мөнгө нэхэхгүй гээд давуу тал ихтэй. Хүмүүс мөнгөө өгөхгүй байсан ч цагдаа дуудаад өгчихөж болдог учраас их амар байдаг.

Өөрөөр хэлбэл, биеийн хүчний ажил хийж мөнгө олох хамгийн амар арга нь такси гэсэн үг. Угаасаа ч такси бол хүмүүсийн өргөн хэрэглээ. Автобусанд хүн дүүрэн сууж чадахгүй яалт ч байхгүй такси барих шаардлагатай болно. Тиймээс такси барих хүмүүсийн тоо буурна гэж байхгүй. Сүүлийн үед бүр хөгжчихсөн. “Юбикаб” онлайн такси үйлчилгээний компаниуд машинтай хүн бүрийг ажилд авдаг болчихсон. Аппликейшныг нь татчихсан байхад л тус компанид сайн дураараа ажилд орсон хүмүүс ойр хавьд нь такси барих хүн байгаа эсэхийг мэдээд авчихаж болдог. Ийм болчихсон учраас таксинд явах нь өөрийгөө зовоохгүйгээр мөнгө олох хамгийн амархан арга болоод байна.

Илүү их мөнгө ольё гэвэл жаахан нойр хоолоо хасах хэрэгтэй байдаг. Гэхдээ дундаж хүмүүсийн авч буй цалингаас хоёр дахин ихийг олдог. Ямар ч ажилгүй байнга таксинд явдаг хүн бол сард 2 сая гаруй төгрөг олж байгаа.

БҮҮСТЭР буюу 3-р тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл
БҮҮСТЭР буюу 3-р тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.