Хятадын эрдэмтдийн “хиймэл нар“ бүтээх ажил дуусаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын эрдэмтдийн “хиймэл нар“ бүтээх ажил дуусаж байна

China's 'artificial sun' that's SIX TIMES hotter than the real Sun 'will be  ready this year' – and could generate unlimited energy

/2021.09.30/: Нийгмийн сүлжээнд Хятадын эрдэмтэд болон инженерүүдийн CFETR (China Fusion Engineering Testing Reactor) халуун цөмийн реакторыг амжилттай хийж дуусгасан тухай мэдээлж байна.

Төслийн хүрээнд тэд халуун цөмийн удирдлагын нэгдэл дэх орчин үеийн бүх судалгааг хийсэн байна.

Одоо тун бага ажил үлдсэн нь энэхүү төслийг эхлүүлэхэд орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагатай байгаа юм. Хэрэв энэ нь биеллээ олбол шинжээчдийн үзэж байгаагаар тэд "хиймэл нар"-ыг 10 орчим жилийн дараа гэрэлтүүлэх боломжтой гэж South China Morning Post мэдээлэв.

Тавдугаар сард Хятадын эрдэмтэд HL-2M туршилтын халуун цөмийн реактор дахь плазмын температурыг 120 сая хэмд 101 секундын турш байлгаж чадсантай холбогдуулан энэ мэдэгдлийг хийсэн нь үг төдий зүйл биш гэдгийг баталж байгаа юм.

Дараагийн туршилтууд нь плазмын температурыг дээд хэмжээнд нь 400 секунд, дараа нь 1000 секунд хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: ferra.ru

Малчдад зориулсан сургалтын видео бичлэг, ноосны машиныг хүлээн авлаа
Малчдад зориулсан сургалтын видео бичлэг, ноосны машиныг хүлээн авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.