“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурал өнөөдөр болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурал өнөөдөр болно

/2021.09.30/ Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Ner-bichih-urilga-1-page-001.jpg

Цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлагаас суралцах, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг нөхцөл байдалтай уялдуулан бэхжүүлэх боломжийг тодорхойлох зорилготой тус онол, практикийн бага хурал өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болох юм.

Бага хуралд ЭМЯ, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөгч оролцож, нийт 7 илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Хурлаас Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицож амьдрахад үүсэх эрсдэлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, бодлогын шийдвэр гарахад дэмжлэг үзүүлэхүйц зөвлөмж гаргах аж.

Эх сурвалж: ОБЕГ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд иргэд өнөөдрөөс саналаа өгөх боломжтой
Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд иргэд өнөөдрөөс саналаа өгөх боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.