Завхан аймагт “Сахилга хариуцлага дэг журмыг дээшлүүлэх” зөвлөгөөн зохион байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Завхан аймагт “Сахилга хариуцлага дэг журмыг дээшлүүлэх” зөвлөгөөн зохион байгууллаа

/2021.09.29/ Завхан аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” цахим зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав удирдаж явуулав.

Зөвлөгөөнд Онцгой байдлын газрын болон Тосонцэнгэл, Улиастай, Тэс сумдын гал түймэр унтраах, аврах 39, 43, 57 дугаар ангийн алба хаагчид, улсын нөөцийн цэг салбарын ажилчид хамрагдлаа.

IMG_4806.jpg

Монгол Улсын Засгийн газраас болон бусад агентлагуудаас “сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх” талаар гаргасан эрх зүйн актуудыг танилцууллаа.

Зөвлөгөөнөөс алба хаагч бүр “Сахилга хариуцлагаа дээшлүүлж, дэг журмыг сахиж ажиллах талаар УРИАЛГА гарган гарын үсгээ зурж баталгаажуулсан юм.

Эх сурвалж: ОБЕГ

Япон улс шинэ Ерөнхий сайдтай болно
Япон улс шинэ Ерөнхий сайдтай болно
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.