ШИЙДВЭР: Халамжаас хөдөлмөрт шилжинэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЙДВЭР: Халамжаас хөдөлмөрт шилжинэ

/2021.09.29/ 2022 оны төсвийн төслийг маргааш өргөн барихаа Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.

Ирэх 2022 оны төсвийн онцлог нь:

  • 2019 оноос хойш өдийг хүртэл үргэлжилж байгаа хямралыг тогтворжуулах амбицтай.
  • Ирэх онд хөгжлийн төсөв хийж байгаа. Бүх нийтийн эдийн засаг тэлэлттэй байна гэж төсөөлж байна.
  • Найман чиглэлээр "хөдөлмөр-бүтээмж-өсөлт" нэр дор төсвөө гаргасан.
  • - Хөгжлийн төслийг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг замаар эдийн засгаа сэргээнэ
  • - Үр ашиг ил тод байдал дээр тулгуурлан төрийн өмчит компанид бүтцийн шинэчлэл хийнэ
  • - Баялагтаа эзэн Монгол иргэдийг бий болгоно
  • - Халамжаас хөдөлмөрт шилшинэ
  • - Төсвийн зарцуулалтын үр өгөөжийг сайжруулна. Зардлыг оновчтой байдлаар хуваарилна
  • - Үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжинэ
  • - УБ хотын түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллана. Үүний тулд УБ хотын суурь зардлуудыг дэмжинэ.

Эдийн засгийн өсөлт 5%-тай байна. Экспорт 8,7 их наяд, импорт 7,2 их наяд байна.

36.5 сая тонн нүүрс 2019 онд экспортолж байсан. Энэ жил дээрх дүнд хүргэнэ гэж харж байна.

НҮБ-ийн Өндөр түвшний салбар хуралдаанд ХНХ-ын сайд  оролцлоо
НҮБ-ийн Өндөр түвшний салбар хуралдаанд ХНХ-ын сайд оролцлоо
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.