НҮБ-ийн Өндөр түвшний салбар хуралдаанд ХНХ-ын сайд оролцлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ийн Өндөр түвшний салбар хуралдаанд ХНХ-ын сайд оролцлоо

/2021.09.29/: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы өндөр түвшний салбар хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа панелистаар оролцлоо

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Оксфордын Ядуурал ба хүний хөгжлийн санаачилга эдийн засгийн судалгааны институт болон Олон хэмжээст ядуурлын индекс тооцох холбоо хамтран 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан “Илүү тэгш ирээдүйг бүтээхүй: Олон хэмжээст ядуурлын индексийг бодлогын хэрэглүүр болгон ашиглах нь” сэдэвт өндөр түвшний салбар хуралдаан боллоо.

Хуралдаанд Бүгд Найрамдах Ботсван Улс болон Бүгд Найрамдах Коста Рика Улсын Ерөнхийлөгч зэрэг 20 гаруй улс орны өндөр түвшний төлөөлөгчид болон олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цар тахалтай тэмцэх болон ядуурлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.

Уг хуралдааны үеэр оролцогчид ковид-19 цар тахлын үед ядуу иргэдийн амьжиргаанд үзүүлж буй олон хэмжээст нөлөөллийг шийдвэрлэхэд болон илүү тогтвортой, тэгш ирээдүйг бүтээхэд олон хэмжээст ядуурлын хэмжигдэхүүнийг ашиглах, боломжит шийдэл, арга замын талаар хэлэлцэн, санал бодлоо солилцов.

Эх сурвалж: ХНХЯ

ШИЙДВЭР: Аравдугаар сарын нэгнээс эхлэн газар олголт цахимжина
ШИЙДВЭР: Аравдугаар сарын нэгнээс эхлэн газар олголт цахимжина
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.