Хууль бусаар тарвага агнах үйлдэл гарсаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар тарвага агнах үйлдэл гарсаар байна

No photo description available.

/2021.09.23/: Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтуудыг сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран 7-11 сар хүртэл хугацаанд зохион байгуулж байна.

Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд нийт хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн 24 иргэнд нийт 3.570.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 23.576.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэлээ.

Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар нь тарвага агнасан, мах түүхий эдийг худалдсан зөрчлийн мэдээллийг авч хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ЭЦА

1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна
1600 алба хаагч хамтарсан хээрийн сургуульд оролцож байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.