Тайланд, Индонез улсууд ковидын эсрэг вакцины бодлогоо өөрчиллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайланд, Индонез улсууд ковидын эсрэг вакцины бодлогоо өөрчиллөө

/2021.07.19, Тайланд/ Өнгөрөгч долоо хоногоос эхлэн тайланд улс ковидын эсрэг вакциныхаа бодлогыг өөрчилжээ. Ингэснээр иргэддээ БНХАУ-ын Синовак вакцины хоёр тунг хоёуланг нь тарих бус нэг тунг нь АстраЗенека тариулах гэх мэтээр холимог байдлаар дархлаажуулах болсон байна.

Мөн Синовак вакцины хоёр тунг бүрэн тариулсан эрүүл мэндийн салбарын ажилтнууд ч гурав дах тунг тариулах, ингэхдээ өөр төрлийн вакцин тариулах болжээ.

Харин Индонезийн хувьд өнгөрөгч долоо хоногоос эхлэн Синовак тариулсан эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа Модернаг тарихаар болсноо зарласан юм.

Ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаан нь Синовак вакцин бүрэн тариулсан ч эрүүл мэндийн салбарын ажилтнууд нь ковидын халдвар авах тохиолдол их байгаа аж. Тайланд, Индонезид халдварын улмаас амиа алдсан ажилтнуудын тоо 30-д хүрчээ.

Гэвч дээрх хоёр орны удирдагчид вакциныг солих, холих болсон шалтгаанаа тайлбарлахдаа Синовак үр дүнгүй байсан гэж огт яриагүй юм. Харин вакцины хангалтанд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Синовак вакцины үр дүнгийн хувьд тэд сэтгэл ханамжтай байгаа аж.

Клиникийн туршилтаар Синовак вакцин нь 50-79 хувийн үйлчлэлтэй байгаа нь тогтоогдсон билээ. Харин дельта хувилбарын хувьд вакцинуудын үйлчлэл нь 20 хувь хүртэл буурах магадлалтай ажээ. Магадлалтай гэх шалтгаан нь дельта вирүсийн үед Синовак вакцин ямар үйлчлэл үзүүлж буй талаар олон нийтэд дэлгэсэн судалгаа, мэдээлэл алга.

Эх сурвалж: BBC

Багш, оюутнууд болон төгсөгчид газраа нэхэн жагсаж байна
Багш, оюутнууд болон төгсөгчид газраа нэхэн жагсаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.