Нэн яаралтай тусламж, үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэн яаралтай тусламж, үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлдэг боллоо

/2021.07.19/: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд орон нутагт осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Ингэснээр алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болж байна. Тухайлбал 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой ба цаашилбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг бусад эмнэлгээс тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: https://moh.gov.mn/news/5174

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдлаа
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдлаа
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.