Др.Нийс Хэгэвиш-г “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан“ тэмдэгээр шагнав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Др.Нийс Хэгэвиш-г “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан“ тэмдэгээр шагнав

/2021.07.08/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Фридрих Эйбэртийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Нийс Хэгэвиш-г хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар сайд А.Ариунзаяа Суурин төлөөлөгч Др. Нийс Хэгэвишийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан өнөөдрийг хүртэлх хугацаанд салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд, “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнав.

May be an image of 4 people and text

Фридрих Эйбэртийн Сан нь Монгол Улсад Иргэний нийгмийг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр төрийн болон нийгмийн түнш байгууллагуудтай бодлогын зөвлөмж, зөвлөх үйлчилгээг үзүүлэх хүрээнд 1990 оноос хойш хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоотой нягт хамтран ажиллаж, хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх эрхзүйн орчинг сайжруулах, ажилтны эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлогын зөвлөмж өгөх, чадавх бэхжүүлэхэд анхаарч ажилласан юм.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам

ЭМЯ: 12-17 насны хүүхдийн вакцинжуулалтыг түр хугацаанд зогсооно
ЭМЯ: 12-17 насны хүүхдийн вакцинжуулалтыг түр хугацаанд зогсооно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.