/2023.04.21/: Fox News-ийн Dominion Voting Systems-тэй хийсэн шүүхийн маргаан дуусгавар болоод хэдхэн хоног өнгөрч байна.
Гэвч Fox News-ийн асуудал дуусах болоогүй л байна.
Учир нь санал өгөх технологийн компани болох Смартматик 2020 оны сонгуулийн дараа нэр төрд халдсан хэргээр Fox News-ийг Нью-Йорк мужийн шүүхэд өгсөн бөгөөд Fox News болон бусад шүүгдэгчдээс 2.7 тэрбум долларын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа юм.
Сануулж хэлэхэд Доминион бол Fox News-ээс 1.6 тэрбум доллар хүсч байсан хэдий ч өнгөрсөн мягмар гарагт 787 сая доллараар Фокстой тохиролцсон.
Энэхүү хоёр нэхэмжлэл нь Fox News-ийн 2020 оны сонгуулийн тухай сурвалжлага, тэр дундаа сонгогчдыг луйвардсан тухай худал мэдээлэллээс үүдэлтэй юм.
Тухайн үед Fox News дээрх хоёр компанийг нийлж Трампын саналыг хуурамчаар тоолуулсан болон саналын хайрцгийг луйвардах боломж олгосон хэмээн удаа дараа мэдээлж байсан нь худал мэдээлэл болох нь тогтоогдоод байгаа юм.
Ийнхүү Fox News одоо дараагийн томоохон даваагаа давах үлдээд байна.