Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтрана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтрана

/2023.04.20/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хилийн хяналтын байгууллагууд, хил орчимд үйл ажиллагаа эрхэлж буй тур оператор компаниудын төлөөлөлтэй ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ хийлээ.

Уулзалтаар хил орчмын аялал жуулчлалын асуудлаар салбар хоорондын уялдааг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын албанаас “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” сэдвээр боомтын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн уулзалтаар талууд дараах асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Тухайлбал:

  1. Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хилийн боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх,
  2. “Хил орчмын аялал жуулчлалын тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлуулах ажлыг эрчимжүүлэх,
  3. Хил орчмын аялал жуулчлалд хялбаршуулсан журмаар олгодог үнэмлэх хэрэглэх асуудлыг эцэслэн тохирох,
  4. Хил орчмын боомтуудыг холбосон аялал жуулчлалын үндсэн маршрут, чиглэлүүдийг боловсруулан батлах;
  5. Төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулан хил орчмын аялал жуулчлалын шугамаар орж ирсэн гадаадын жуулчдад зориулан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг боловсруулан гаргах;
  6. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хилийн боомтуудын дэргэд худалдаа, үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар зэргийг нэг дор шийдсэн цогцолбор байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэх;
  7. 72 цагийн визийн ангиллаар орж ирэх жуулчдыг автомашинтай нь аялуулах боломж олгох эрх зүйн зохицуулалтыг хийх;
  8. Хил орчмын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд орж ирсэн жуулчдыг бүрэн хариуцуулах эрх зүйн зохицуулалтыг хийх, бүртгэлийн системийг боловсронгуй болгох, жуулчдад чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээг бий болгох зэрэг асуудалд санал нэгдлээ.
УИХ: Улстөрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна /2/
УИХ: Улстөрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна /2/
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.