ТАНИЛЦ: Боловсролын зээлээ төлөөгүй иргэдийн нэрс
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Боловсролын зээлээ төлөөгүй иргэдийн нэрс

May be an image of 1 person

/2023.04.07/: Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр Боловсролын зээлийн сангийн тайланг танилцууллаа.

Боловсролын зээлийн сан 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн.

Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрчээ.

Гэрээний үүргээ биелүүлээгүй иргэдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд эдгээр иргэдийн мэдээллийг БЗС-аас санхүүжилт авсан нийт иргэдийн мэдээллээс ангилж цахим орчинд байршууллаа.

Боловсролын зээлээ төлөөгүй иргэдийн нэрсийг ЭНД дарж үзнэ үү.

Цаашид зээлдэгчдэд ижил тэгш боломж олгох болно гэдгээ өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон юм. Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломжийг дотоодод суралцагчдад ч олгох юм. Энэ шийдлийг Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлэх аж.

Хөдөлмөрийн орчин, нөхцөлийг сайжруулахад МҮЭХ-той хамтран ажиллана
Хөдөлмөрийн орчин, нөхцөлийг сайжруулахад МҮЭХ-той хамтран ажиллана
 
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.